бичсэн: Zurai, 2011-02-26, 23:21
Магадгүй олон жилийн өмнөөс л харж, хүсч байсан болоод ч тэр үү. Түүний ганцхан үйлдэл, ганцхан үг сэтгэлийг минь догдлуулах шиг. Хэрвээ тэр нэг асуудал байгаагүйсэн бол юунаас ч эмээхгүйгээр өөрийнхөөрөө зүтгэмээр. Яах ёстой юм бол оо.
Ганцхан үнэн нь миний хийсэн сонголт зөв байсан гэдэгт бүрэн итгэлтэй байгаад л. Хэдий өөр зам сонгож, өөр амьдралаар амьдарсан ч гэлээ түүнтэй бол учрах л байсан мэт санагдах.
"Тэгээд ч дэврүүн, тэмүүлэлтэй залуу хүн байж бие, сэтгэл ээ хорьж байх ёстой гэж үү" гэж өөрийгөө зоригжуулмаар байсан ч, тийм зүрх зориг алга даа, одоо яая гэхэв.
Сэтгэл минь л их д...
бичсэн: Zurai, 2010-10-29, 21:30
Арван жилд, ер нь л хүүхэд байхдаа даруухан, хэтэрхий ноомой ч юмуу, тийм л охин байлаа. Өөртөө итгэл муутай, жинхэнэ мөрөөрөө л хичээлээ хийгээл, гэрээ цэвэрлээл чимээгүйхэн суух. Тэгээд ч тэр үү их юм боддог. Бодсоор л бодсоор л ...... Ихэнхдээ л шаал тэнэг ч гэмээр гэнэн ч гэмээр хэзээ ч бүтэхгүй үлгэр мөрөөднө. Үе үехэн томчуулын муухай, худалч, муу санааг нь хараад ийм л хүн болохгүй юм шүү гэж өөртөө шивнэх /хөрш айлууд маань хэцүүхэн хүмүүс байж билээ/. ..........
Харин өнөөдөр хэнэггүй нь дэндсэн, хэт бардам, зөөлөн даруухан ч юм шиг, дэндүү тэнэг ч юм шиг тийм л хүн болчихсон ....... ...
бичсэн: Zurai, 2010-10-20, 23:09

Шөнөжин суух бололтой, толгойгоо жаахан амраадаг юмуу гэж. Өрөөндөө хөгжмөө нэлээн чангалаад орчуулаад л, шивээд л. Ер нь хөгжим сонсч юм хийвэл анхаарал илүү төвлөрдөг юм шиг ээ. Аяга цай ууж амсхийх зуураа блогоор ороод хүмүүсийн бичлэгүүдийг гарчиглаж суулаа. Хараад байхад ХАЙР ГЭЖ ЮУ ЮМ БЭ? Гэсэн агуулгатай бичлэгүүд, сэтгэгдлүүд нэлээн харагдах. Ер нь хүмүүс энэ тухай ХАЙРын тухай яагаад ингэж их сонирходог юм бол оо. Тэгсэн мөртлөө хариултыг нь олж чаддаггүй, харж чаддаггүй...................
Бодоод үз дээ, Чи болоод Би гэдэг хүн бүтнээрээ Хайр гэдэг бодол таньд хэзээ нэгэн цагт төрж бай...
бичсэн: Zurai, 2010-10-16, 19:13
Гэрээр ажилаан хийх нэг талын зүгээр юм аа. Нэг ТВ хараал, нэг орчуулгаа хийгээл, нэг юм идээл, нэг хэвтээл, тэгснээ ахиж жоохон орчуулгаан хийгээл ..........
Гэртээ нетгүй болхоор салхинд гарангаа нетэд жоол суулаа, чивэхчий нь зүүгээд сонсох дуртай хэдэн дуунуудаа сонслоо. Уянгын атлаа бөмбөрийн хэмнэлтэй дуунууд ямар гоё гээч. Тэр цаана сонсдох бөмбөрийн хэмнэл. Бүжиглэмээр санагдаа явчлаа шүү. Ойрд ер бүжиглээгүйм байна шүү нээрээ, бүжиглэх ч гэж дээ, толгойноос хөл хүртэл хөдөлж болох бүх л үе мөчөө хөгжмийн хэмнэлд тааруулан бүжих. Надаа африк маягийн хэмнэл дажгүй санагдах, бас бөмбөрий...
бичсэн: Zurai, 2010-09-27, 11:28

Ажил ч хийлгэхгүй гэнэ гэнэтхэн л бодолд ороод ирэх юм. Одоо юу хийж байгаа бол, хоолоо идсэн болов уу, өчигдөр яаж амарсан бол, онлайнд байгаа болов уу гээл /ай ди-г нь ааль эрт дэлэт хийцэн/.
Чиний эгдүүтэй хөөрхөн алаг нүдийг, зөөлхөн мөртлөө зальтай харцыг, инээж байсан уруулыг, надад хэлж байсан, бичиж байсан, сэтгэлийг минь догдлуулж байсан тэдгээр үгсийг, халамцуу үедээ дуулж байсан дууг чинь, зөвхөн чамаас л үнэртэх тэр дотно үнэрийг саналаа, ккккк өөрийн эрхгүй л инээмсэглэх. Баяр ч хүрэх шиг .......................
Гэвч энэ бүхэн зүгээр л өнгөрсөн үе. Ахиад надад мэдрэгдэхг...
бичсэн: Zurai, 2010-09-18, 19:32
Гэртээ хоолоо хийчээд гэнэтхэн гармаар санагдаад, гэгэлзээд, тэсэхгүй гараад нетэд сууж байхын, өөрийгөө жоохон саатуулмаар ч шиг. Хүнүүстэй ч уулзах сонирхол алга үнэнийг хэлэхэд. Жоохон юм бичиж, уянгын дуу, аяз сонсож өөрийгөө тайтгаруулдымуу гэж.
Зарим найзууд зөвлөж байхын: Одоо гялс нэг өөр хүн олоол зугаацаал, тээл болоо ш дээ ингэнээ.
тийм ээ, гүүд айдий. Гэвч одоохондоо тийм бодох сонирхол, хүсэл үнэхээр алгадаа, хэсэгтээ ухаан суутлаа энэ асуудлыг авч хэлэлцэхгүй ээ.
Тэр хүнийг ерөнхийдөө бараг бодохгүй байгаа гэж хэлэхэд болно, бодсон ч тэр хүн бол сайн нь ч биш, муу нь ч биш, бус...
бичсэн: Zurai, 2010-09-02, 10:37

Уйтгарламаар байна
Гунигламаар байна
Уйлмаар байна
Бүүр энэ уйтгараас залхатлаа
Уйтгар гунигийг үзэн ядталаа
Одоо хангалттай ахиж хэзээ ч ийм байдалаа харуулахгүй гэж
Шараа хөдөлтөл
Хорвоод надаас өөр хүн байхгүй мэт төсөөлтлөө
Хэн ч намайг анзаарахаа больтол нь
Уйтгарлаж гунимаар уйлмаар байна.
Хэсэгхээн хугацаанд л найзыгаа зөнд нь орхичих
Хүнийг хэлэлтгүй энэ уйтгараас залхаад ирэхээр нь
Харин та нар тосоод аваарай
...
бичсэн: Zurai, 2010-08-31, 11:27

Хүссэн ажилдаа орох гэж өдөр тоолон хүлээнэ
Үнэхээр муухай загналаа уучлаарай гээд учираа хэлж ойлголцохыг найзаасаа хүлээнэ
Намайг уучлаарай гээд эргээд ирэхийг чамаас би хүлээнэ
Хүлээх чинь их хэцүү юм байнаа
Хамгийн их шаналгаатай зовиуртай
Цаг хугацаа зогссон ч юм шиг.
Хичнээн өөрийгөө тайтгаруулж аргадлаа ч
Хэн хэнээс илүү чиний л дэргэд байхыг хүсч хүлээж байгаа болохоор.
Хүлээх гэдэг хоосон орон зайд хаа хүрхээ мэдэхгүй жингүйдэхтэй л адил юм
...
бичсэн: Zurai, 2010-07-16, 17:58
Аав минь, өөрийгөө ч олигтой авч явж чадахгүй байгаа, арчаагүй, тэнэг охиноо уучлаарай. Яагаад ч юм бүх юм хэцүү санагдаад байна, зүгээр л эндээс яваад өгмөөр, бүүр холын хол яваад өгмөөр, зүгээр л амиа бодоод юу ч бодож санахгүй, чөлөөтэй баймаар байна. Өнөөдөр дүү маань таны залуу насны золбоо, зорилго хайчцын бэ гэж байна. Нээрээ хайчсын бол оо. Надаа ер нь тийм юм байсын болуу?
Мэдкүмдаа .....
Ямар нэг юм буруугаар эргэх болгонд хэрвээ таныг байсан бол ....... гэж битүүхэн горьдож, шимширдэгийг та харин мэдэх үү. Охин нь зүгээр л энгэрт тань тэврүүлж, духандаа ганц удаа ч атугай үн...
бичсэн: Zurai, 2010-07-06, 13:15
Өнөөдөр нээрээ ямар гоё өдөр вээ, дүү охин маань дөнгөж сая төрөөд хүүтэй боллоо, миний бүүр баярлах уйлах зэрэгцээл суужийнадаа. Хөөрхөн, сая утасаар шинэ хүний өөрийгөө энэ хорвоод ирснээ мэдэгдэх час хийсэн дууг сонсоод сэтгэл үнэхээр их хөдөлж байна шүү. "ЭНЭ АГУУ ГАЙХАЛТАЙ, САЙХАН АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛДОО БЯЦХАН ҮР МИНЬ
"