2010-10-20
Би бол бүхэлдээ ХАЙР

Шөнөжин суух бололтой, толгойгоо жаахан амраадаг юмуу гэж. Өрөөндөө хөгжмөө нэлээн чангалаад орчуулаад л, шивээд л. Ер нь хөгжим сонсч юм хийвэл анхаарал илүү төвлөрдөг юм шиг ээ. Аяга цай ууж амсхийх зуураа блогоор ороод хүмүүсийн бичлэгүүдийг гарчиглаж суулаа. Хараад байхад ХАЙР ГЭЖ ЮУ ЮМ БЭ? Гэсэн агуулгатай бичлэгүүд, сэтгэгдлүүд нэлээн харагдах. Ер нь хүмүүс энэ тухай ХАЙРын тухай яагаад ингэж их сонирходог юм бол оо. Тэгсэн мөртлөө хариултыг нь олж чаддаггүй, харж чаддаггүй...................

Бодоод үз дээ, Чи болоод Би гэдэг хүн бүтнээрээ Хайр гэдэг бодол таньд хэзээ нэгэн цагт төрж байсан уу? 
Хэрвээ
сайн сайханруу чин сэтгэлээсээ тэмүүлж
сайханд дурлаж
сайхныг биширч
сайныг бүтээж
сайхан
ярьж
сайхан
урамшуулж
сайхан
шүүмжилж
сайхан загнаж
сайхан
үйлдэж
сайхан
бодож чадаж л байгаа бол Чи тэр чигээрээ Хайр юм биш үү гэж.
Би ч гэсэн бүхэлдээ Хайр юм байна гэж ойлгох болсон  /ганцаараа инээж, жоол онгиров/ 

Бичсэн: Zurai | цаг: 23:09 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(10) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax