2010-09-27
Сайн сайхныг хүсье

Ажил ч хийлгэхгүй гэнэ гэнэтхэн л бодолд ороод ирэх юм. Одоо юу хийж байгаа бол, хоолоо идсэн болов уу, өчигдөр яаж амарсан бол, онлайнд байгаа болов уу гээл /ай ди-г нь ааль эрт дэлэт хийцэн/.
Чиний эгдүүтэй хөөрхөн алаг нүдийг, зөөлхөн мөртлөө зальтай харцыг, инээж байсан уруулыг, надад хэлж байсан, бичиж байсан, сэтгэлийг минь догдлуулж байсан тэдгээр үгсийг, халамцуу үедээ дуулж байсан дууг чинь, зөвхөн чамаас л үнэртэх тэр дотно үнэрийг саналаа, ккккк өөрийн эрхгүй л инээмсэглэх. Баяр ч хүрэх шиг .......................
Гэвч энэ бүхэн зүгээр л өнгөрсөн үе. Ахиад надад мэдрэгдэхгүй тэр л өнгөрсөн мэдрэмжүүд. Чамтайгаа уулзахыг, зүгээр л харахыг, дууг чинь сонсохыг, тэврүүлэхийг ямар их хүсч байна гээ.
Тэглээ гээд ч яалтай, уулзлаа гэхэд чиний харц, дуу хоолой, үнэр чинь хүртэл өөр болсон байна гэж бодохоос өөрийн эрхгүй чиний байхгүй тэр л газар, чиний тухай ярихгүй тийм хүмүүс дунд баймаар....................  
Харин эцэст нь Чиний ингэж хандаж байгаа чинь надад хичнээн хатуу санагдаж байгаа ч Чамд баярлалаа. Энэ нь ч зөв гэдгийг би ч мэдэж байгаа болохоор чиний шийдвэрийг хүндэлж байгаа гэдгээ л чамд хэлэх гэсийм. За ингээд чиний тухай бодол, бичлэг бүгдийг үүгээр цэг болголоо. Одоо ажилаан хийх минь.
Чамд сайхан бүгдийг ерөөе.


Бичсэн: Zurai | цаг: 11:28 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax