2010-09-18
Инээд ч хүрэх шиг
Гэртээ хоолоо хийчээд гэнэтхэн гармаар санагдаад, гэгэлзээд, тэсэхгүй гараад нетэд сууж байхын, өөрийгөө жоохон саатуулмаар ч шиг. Хүнүүстэй ч уулзах сонирхол алга үнэнийг хэлэхэд. Жоохон юм бичиж, уянгын дуу, аяз сонсож өөрийгөө тайтгаруулдымуу гэж.
Зарим найзууд зөвлөж байхын: Одоо гялс нэг өөр хүн олоол зугаацаал, тээл болоо ш дээ ингэнээ. тийм ээ, гүүд айдий. Гэвч одоохондоо тийм бодох сонирхол, хүсэл үнэхээр алгадаа, хэсэгтээ ухаан суутлаа энэ асуудлыг авч хэлэлцэхгүй ээ.
Тэр хүнийг ерөнхийдөө бараг бодохгүй байгаа гэж хэлэхэд болно, бодсон ч тэр хүн бол сайн нь ч биш, муу нь ч биш, бусад эрчүүдийн л нэг  байж гэх жишээтэй.
Магадгүй түүнийг бусдаас онцгой болгох гэж хичээсэндээ л тэгж өөрийгөө шаналгасын байлгүй дээ. Хэхэ, бас дээр нь өөрийгөө өрөвдөж  хэд хоног уйлж дуулснаа бодоход инээд ч хүрэх шиг.
Дассан нь уу, хайрласан нь уу, ямар ч байсан ингэж шаналах чинь үнэн төвөгтэй юм байна дөө, яг цээжин дунд бөөн юм тээглэчээд, яаж ч хичээгээд гарч өгөхгүй ядаргаатай байдын байна лээ.  Ямар ч байсан тэр өдрүүд одоо ард хоцорсоон.
Одоо харин тайвширсан ч сэтгэлийн гүнд нэг л юм нуугдаад байх шиг ................
Заза гарч жаахан алхлаа, гадаа үнэхээр сайхан байна 

Бичсэн: Zurai | цаг: 19:32 | Би биш
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(23) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax