2010-10-29
Сэхүүн байх муухай юу?
Арван жилд, ер нь л хүүхэд байхдаа даруухан, хэтэрхий ноомой ч юмуу, тийм л охин байлаа. Өөртөө итгэл муутай, жинхэнэ мөрөөрөө л хичээлээ хийгээл, гэрээ цэвэрлээл чимээгүйхэн суух. Тэгээд ч тэр үү их юм боддог. Бодсоор л бодсоор л ...... Ихэнхдээ л шаал тэнэг ч гэмээр гэнэн ч гэмээр хэзээ ч бүтэхгүй үлгэр мөрөөднө. Үе үехэн томчуулын муухай, худалч, муу санааг нь хараад ийм л хүн болохгүй юм шүү гэж өөртөө шивнэх /хөрш айлууд маань хэцүүхэн хүмүүс байж билээ/. ..........

Харин өнөөдөр хэнэггүй нь дэндсэн, хэт бардам, зөөлөн даруухан ч юм шиг, дэндүү тэнэг ч юм шиг  тийм л хүн болчихсон .......

Яагаад ч юм бардамнах, сэхүүрхэх зан минь хөдлөөд ийн бичиж суунадаа. Өнгөрсөн гуравхан сарын хугацаанд хэдэн хүмүүст өөрийнхөө сул талыг нэлээн сайн мэдрүүлж. Өөрөө ч тэр дүрдээ бараг итгэхээ алдаад.
Угийн сул дорой байдлаа харуулах дургүй занг минь тэдгээр хэдэн нөхөд ойлгохыг ч хүсэхгүй, бүүр хөсөр хаячихсан ...........

Ойрын хэдэн өдрүүдээс зарим нэг хүмүүс намайгаа арай л багаар үнэлж, басах хэрэггүй л байж дээ гэх бодол төрөөд. Жоохон шар хөдлөөд ч байх шиг. Өдрөөс өдөрт өөртөө итгэх итгэл минь урьдын адил нэмэгдэх.

Зарим нэг хүнийг угийн л зиндаанд минь хүрэх хүн биш, тулга тойрсон хорхой байж гэж бодогдох боллоо.

Магадгүй сүүлийн өгүүлбэр зарим нэгэнд нь зэвүүн санагдаж ч магадгүй. Тэгсэн ч надаа бол хамаа алга.


Бичсэн: Zurai | цаг: 21:30 | Би биш
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(14) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax