2013-06-10
Сонин учрал
 байдаг  За энэ ч яахав, сонин биш л дээ.
****************
Өнөөдөр гэнэтхэн л хүмүүний гоо сайхан гэдэг бол мэдрэмж, дотоод сэтгэл нтр гэж ярьснаа, нээх сонин сонин зураг зураал, түүн дотороо өчнөөн гоо сайхан байгааг нь харж бахдаад л, чихэнд чийртэй ч гэмээр дуу гаргаад тэрийгээ бас гоо сайхны нэг илрэл нтр /Яагаав нөгөө гадаад нэртэй урсгалууд байдаг даа/ гэж ярьдаг хүмүүсийн гоо сайхныг аль талаас нь яаж хараад байдгийг нь ойлгох шиг боллоо. Өөрөөр хэлбэл хав дөрвөлжин биетэй залуу, элсэн цаг шиг хүүхнүүд гоо сайхан харагдахаа болж л дээ маньд. 
*****************
Харц, хэзээ ч юм нэг зүүдэлсэн. Учир битүүлэг тэр зүүднээс торж үлдсэн нь нэгэн харц. Араатны гэмээр нүдний хүмүүнлэг зөөлөн харц. Нэг хэсэг хүмүүсийн нүдрүү хальт муль харж гүйлээ. Зарим нэг нь буруу ойлгочих шиг санагдсан тохиолдол ч байна хэхэ, заа энэ ч гэсэн сонин биш л
*****************
Намар шиг л зун болж байна даа, сэвэлзүүр бас уйтай. 
*****************
Хүнд итгэл алдрах ямар муухай гэж санана. Ийм мэдрэмжийг үзэн ядна. Хүн бүрт итгэл алдраад байхад надад юу үлдэх болж байна. Ядаж нэг нь ч гэсэн шударга чигээрээ, ярьдаг шигээ байж болохгүй гэж үү?  гэснээс би өөрөө өнгөрсөнд хэдэн удаа итгэл алдаж байсан бол?
****************
Ярилцахыг хүсэхгүй дөлөөд гүйдэг нөхөрлөл шиг хөгийн юм алга.
***************
Сонин учрал яаж төгсөхийг хэн ч мэдэхгүй



Бичсэн: Zurai | цаг: 17:15 | Би биш
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax