2015-12-27
Бичсээр л ....
 Анх хэн нэгэнд уруу татагдаад энэ блогт орж ирж билээ. ... Хэнд хэлээгүй, яриагүй, ярьмааргүй сэтгэлийн үгсийг эндээ бичиж болох юм гэж бодсоноос санаанд бууснаа, гэхдээ голдуу сэтгэлээ аргахын тулд ганцаардал, гунирхарал аа илүү буулгадаг байж. Одоо ч мөн адил тийм л зорилготой бичиж суух. Тэгсгээд хэдэн жил ажил, амьдрал гээд бичих сонирхол ч аяндаа багасаж, бодох санах ч өөр болж. Нэлээн хэсэг бичсэнгүй ээ, магадгүй сэтгэлээн уудалсангүй эндээ. Харин сүүлийн үед бичих сэдэл маань сэдэрсэн. Тэр дундаа өөрийн сэтгэл бодролыг бус бусдын сэтгэл хөдлөлийг бичмээр санагдах боллоо. Бичээд суух цаг зав, нөхцөл нь ч бүрдээд ... Хааяадаа хэн нэгэнд бус өөрийгөө л зугаацуулж ийн бичих маань илүү амар амгалан, аз жаргал ч юм шиг санагдах .... Зүгээр л би эсрэг тэсрэгийн туйл болтой.  
Бичсэн: Zurai | цаг: 16:37 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax