Нар надад ойрхон байх шиг
гэдэг үгнүүдийг би хаа нэгтээгээс уншсан ч билүү, хэн нэг нь хэлсэн ч билүү, аль эсгүүл олон хоног дотроо шивнэсэн болоод тэр үү бичмээр санагдлаа. Ямар нэг сайхан учрал тохиох гээд байгаа ч юм шиг тийм нэг сайхан догдлол, сэтгэл хөдлөл хэхэ.
Зарим нэг зүйлийг, ер нь бүх л асуудлыг их хүндрүүлж, ухаж, өөртөө дарамт болгож, өөрөө түүний доороос өндийж чадахгүй болтлоо ухаж, төнхдөг байж гэдгээ одоо л ойлгож байгаа юм биш л дээ. Аль эрт ухаарсан ч сурсан занг сураар боодоггүйн хэлц хэрэгжээд л яваад байж.
Хэзээ ч билээ дээ ээжид, Одоо би өөрийгөө хязгаарлаж амьдрахгүй ээ гэдгээ тунхаглачихсан болохоор бүүр дотор онгойсон шиг. Одоо бол яг л хийх ёстойгоо хийгээд л явж байна. Мэдээж цаг хугацааны асуудал байна. Одоо надад цаг хугацаа алт шиг үнэтэй боловч, энх тайвнаар хийхээ хийгээд л явахаас яахав. Санаж бодсон төлөвлөсөн зүйлээ бусдад ямар нэг байдлаар хэлчихээр еөр бүтэхээ байчих юм. Ажил төрөл бүтэхгүй байна гэдэг сул дорой байгаагийн л шинж юм уу даа.
Ойрд элдэв янз болоогүй, бүтээгүй, болохгүй, бүтэхгүй энээ тэрээ гэсэн зүйлсийг толгойноос авч хаясан болоод ч тэр үү сэтгэл нэг л сайхан байна. Оволзоод л, хөвөлзөөд л, хэн нэгнийг нээх гоё сэргээх урам хайрламаар, хэнд ч хамаагүй гүйж очоод "Яг одоо надтай таарсанд баярлалаа" гээд барьж авч үнсмээр ч шиг, хүүхэд шиг дэггүйтмээр, тийм нэг оргилсон, дэвэрсэн л хүн байна даа.
Хүмүүс яагаад нэгнийхээ нүдрүү хараад, бүүүүүүр сэтгэл зүрхнээсээ Баярлалаа чамд, Чамдаа хайртай шүү, Би чамд итгэж байнааааааа, Чи чадна шүү дээ гээд хэлчихдэггүй юм бол оо.

Сэтгэгдэл: