2013-04-10
LOVE
Хайр, ухаан хоёрыг харьцуулах нь хэнд, юунд хэрэгтэй гэж?
Нэгэнт л ухаан, онол, материаллаг мэдлэгийг чиглэсэн бол тэндээ л үнэнчээр явж, эд баялагаар тансаг баян явбал хялбар юм биш үү?
Хайр гэгчийг юу гэж ойлгоод бусдаас хайр нэхээд байдаг нь төвөгтэй биш гэж үү? 
Хайрлах гэдэг чинь өөрөө л хайрламаар сайхан үг, сайхан үйлдэл биз дээ? 
Зөвхөн өөрийгөө л хайрлаж, өрөвдөж, бөөцийлөх нь өрөвдөлтэй биш гэж үү?
Өөрийгөө ганцаар хэмээн санаж, хайрлах зүйл олдохгүйдээ ингэж мунхаглах нь юуны учир вэ?
Эх нутгийн чинь элсэн ширхэгээс аваад ээж аав, энэ орчлонг хайрлах чамд тийм хэцүү байна гэж үү?
Хайрлаж байгаагаа хэлж болохгүй гэж үү? 
Илэрхийлж болохгүй нь юуных вэ?
Ингэж хайрласны хариуд чамайг заавал хайрлах ёстой юу?
Хайрласандаа өөрөө сэтгэл амгалан амьдрах утга учир болохгүй гэж үү?
Бусдад харагдах төдий амьдрал чухал уу?
Хайр ухааныг бий болгодогийг ойлгох уу?


Бичсэн: Zurai | цаг: 16:14 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax