бичсэн: Zurai, 2011-09-29, 16:14
Өнгөрдөг өдөр ээжийн минь мэндэлсэн өдөр болж өнгөрлөө. Энэ удаа бүгд гэртээ цуглаж, идэж ууж, орилолдож, инээлдэхээр шийдэцгээлээ. Саяхан л 7 ам бүл гэж тоологдож байсан муу жижигхэн байшинд маань яг бүртгэлтэй 12 хүн цуглалаа гэж. Манайхан ч угийн дуу шуутай гэж жигтэйхэн айл дөө. Инээгээл, идээл, инээгээл идээл, би харин хичээлтэй байж таараад гал тогоотой зууралдах ажлаас мултарцан. Дүүгийн хийсэн нэг салат кислий нь жоохон ихэдсэнийг эс тооцвол сайн хоол моол өрөөстэй. Жаахнаануудын сэтгэл санаа агаарт хөөрөөстэй. Гүйгээл, цовхчоол, юм нэхээл.
Өнөө өглөө зурагнуудаа хуулсан чинь торт нтр ...
бичсэн: Zurai, 2011-09-28, 10:32
Энэ жилийн анхны цас яагаад ч юм урьдын сайхан сэтгэл хөдлөлийг дагуулсангүй, миний хувьд. Өнөөх л битүүхэн гуниглал. Дэргэд минь халуун цээжийг нь түших хэн нэгэн, халамжаа харамгүй өгөх тэр нэгэн байлаа ч цаанаа л гуниг төрөх.
Би тийм гутранги хүн гэж үү?
Үгүй байлгүй дээ, новш гэж.
Яагаад миний эрх дураараа амьдралыг аяганд оруулах гээд байгаа юм бол оо?
Яагаад миний зорьсон амьдралыг үгүйсгэх гээд байгаа юм бол?
Яагаад миний хүссэн шиг байж болохгүй гэж?
Хүүхнүүд ч нээрээ л төвөгтэй улс юм даа. Юу хүсээд байгаагаа мэдэхгүй, юу хүсээд байгаагаа харин ч сайн ойлгодог ч тэд ихэвчлэн тухайн нөхцө...
бичсэн: Zurai, 2011-09-05, 19:30
Хэд хоног энэ блогийг хааж, энэ хавиар шагайх ч гүй таг суулаа. Яагаад хаасан гэж бодож байна?
Зүгээр л өөртөө өөрөөсөө ичээд тэр. Нэг л их давчидсан, болсон болоогүй, шаналсан, ганцаардсан, өөрийгөө хуурах гэсэн тэнэг бичлэгүүд, өөрөө эргэж уншихад хүртэл дургүй хүрмээр. Мэдээж Зарим нэг бичлэг энд багтахгүй л д, бас намайг ойлгосон, ойлгохыг хичээсэн, өмөөрсөн, аргадсан, сэтгэлээн хуваалцсан нөхдийн маань сэтгэл энд мөн хамаарахгүй.
Энэ зуны хэсэгхэн хугацаанд зориуд ямар ч бодлогогүй, урьд хэнэггүй байснаасаа илүү хэнэггүй байж, чөлөөтэй сайхан л байлаа. Сэтгэлд сэв суулгасан дурсамж ч мөн ү...
бичсэн: Zurai, 2011-08-15, 12:31
ээсээ болоод ахиаал цээжиндээ бөөн хар юмтай болчлоо.
Одоог хүртэл тайвширч чадкүү байна. Өөрийгөө үзэн ядаж, бодох тусам өөртөө дургүй хүрэх энэ мэдрэмж, хүнд гомдож шаналахаас ч илүү хүнд санагдах. Хэтэрхий хичээсэн үйлдэл бусдад мөн дарамт учруулах.
Хэн нэгнээс уучлал гуйх бол өөрөөсөө л уучлал эрэх ёстой мэт.
Магадгүй хэсэг хугацаанд, Ер нь хэнд хамаатайн гэж бодож, өөрийгөө уучлах хүртлээ хэн бүхнээс хол байх ёстойм болуу???
Ямар ч л байсан ухаангүй үйлдлүүдийнхээ төлөө өөрийгөө шийтгэх ёстой. Тэгж гэмээнэ өөрийгөө уучлах зориг суух. Хэрвээ тэгж чадкүү бол дотроо бэтгэрч, шаналж явсаар бай...
бичсэн: Zurai, 2011-08-11, 14:33
Ганцаараа хоолонд орлоо өнөөдөр. Урьд нь ганцаараа хоолонд орох гэхэд эвгүй санагдаж хэн нэгнийг заавал дуудаж иддэг байж. Харин одоо бол эсрэгээрээ шахуу.
Ганцаараа хоол идээд сурчиж.
Ганцаараа бодоод сурчиж.
Ганцаараа шийдээд сурчиж.
Ганцаараа хийгээд сурчиж.
Ганцаараа уугаад сурчиж.
Ганцаараа дуулаад сурчиж.
Гэтэл хэн нэгэн нь хамтдаа бодъё, хамтдаа шийдэе, хамтдаа хийе, хамтдаа дуулая гэвэл нь яанам энэхэн хүний сэтгэл нтр. ...
бичсэн: Zurai, 2011-08-08, 16:05
Уул нь зүүдээ манаж огт чаддаггүй, нэг тийм хайнгадуухан.
Тэгсэн сүүлийн өдрүүдэд аягүү зүүдэлж нтр. Заримыг нь манаж. Гоё л юм байна лээ.
Бодоод байсан багадаа зүүдээ сайн манадаг байсан шиг. Өглөө сэрэнгүүтээ "ээж ээ, ээж" гээл зүүдээ ярьж өгдөгсөн ...
За энэ ч яахуу Оршил
Өчигдөрхөн нэг зүүдэлсэн. Богинохоон хугацааны маш урт зүүд. "Багадаа ус авдаг байсан зуслангийн булаг, модондоо ойрхон. Нэг том саглагар ногоон модны доор хэвтэж байх. Миний охины тэндээс "Ээж ээ" гэж дуудах нь тодоос тод сонсдох. Яг л тэр хэсэгхээн хугацаанд бүх амгаланг мэдрэх шиг. Чимээгүй ундрах булаг, салхинд сэржигнэ...
бичсэн: Zurai, 2011-08-01, 09:55
Сая хэд хоног сэтгэл санаа тайван сайхан л амарлаа. Ажилаасаан холдоод, бас бус асуудлуудаас хэсэгхэн ч хугацаанд болов хөндий байж, өнөө л хуучин зан, сэтгэлийн хөдлөлөөрөө амар тайван.
Тийн өнөө өглөө ажил дээрээ ирээд яг одоо юу хийх ёстой билээ гэж.
Эцийн эцэст өөрийгөө өрөвдөж, хэн нэгэнд гомдоллож, хэн нэгнийг эргүүлдэж айлгүйтэх цаг мөн үү гэж.
БИ ЯАГААД ИЙМ СУЛ ДОРОЙ БОЛЧИХОВ ДОО гэж өөрөөсөө өчнөөн л асуусан ч нэмэр алга, ингэж асуух өөрөөсөө залхах ч шиг. Юу хийх ёстойгоо мэдэвч, яаж гэдгээ бас л ..... Нэг л дороо эргэлээд байна даа.
Хэд хоногийн өмнө хуучин хамт ажиллаж байсан хүмү...
бичсэн: Zurai, 2011-07-20, 15:09
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол
энд дарж орно уу.
бичсэн: Zurai, 2011-07-16, 18:20
Яагаад анзаараагүйн болоо, ёстой бүү мэд. Яагаад ингэж бодлогошроод байгаам болоо, мэдээж хэлсэн үг нь сэтгэгдэл төрүүлсэн ч, сэтгэл хөдөлсөнгүй. Магадгүй тэгж хэлнэ гэж огт санаагүй болоол тэр байх. Бүүр гайхаж сууна.
Үнэндээ тэр хүнд жаахан ч гсн урам өгч, илүү утга учиртай байлгах юмсан гэж боддог ч би буруу харьцсан бололтой. Магадгүй өөрийгөө буруу ойлгуулсан байнаь би өөрөө л энд буруутай.
Намайг хэр хугацаанд, ямар хэмжээнд мэдэх болоод тэгж хэлсийм болоо. Байгаа бүхнээ зорилна гэж ямар үг болохыг өөрөө мэдэж байгаам болуу.
Эсгүүл би яаг есөн шидийн юм бодсоор яваад эргүүтцэн байх. Урь...
бичсэн: Zurai, 2011-07-14, 17:25
Өнөөдөр 7 сарын 14. Наадам, баярын сүүлийн өдөр, зарим хүмүүсийн ажлын өдөр. Гэхдээ миний амралтын өдөр л дөө.
Гэр гэж цэнгэлдэхийн гадаа байгаам шиг л аймаар. Жаахан ганцаараа баймаар санагдаад ажил дээрээ суужийна даа.
Зарим нэг уулзалтаас бултцан, заримыг нь худлаа мурисан. Ганц нэгийг нь хойшлуулцан. Ямар ч байсан 3 хүнийг уулзахгүй гэж хэлэд гомдооцон.
За тэр ч яахуу. Баяр наадмаар уул нь баяртай, наадамтай баймаар, байсан л даа уул нь. Гэвчиг нээх сонин мэдрэмж.
Нээх их юм бодоод байгаа мөртөө, юу ч толгойд үлдэхгүй. Хэнтэй ч уулзмааргүй ч юм шиг.........
Яаг бичих гэжийсэн чинь нэг хүн ...