2011-09-28
Би хөгшрөх болоогүй


Энэ жилийн анхны цас яагаад ч юм урьдын сайхан сэтгэл хөдлөлийг дагуулсангүй, миний хувьд. Өнөөх л битүүхэн гуниглал. Дэргэд минь халуун цээжийг нь түших хэн нэгэн,  халамжаа харамгүй өгөх тэр нэгэн байлаа ч цаанаа л гуниг төрөх.
Би тийм гутранги хүн гэж үү?
Үгүй байлгүй дээ, новш гэж.
Яагаад миний эрх дураараа амьдралыг аяганд оруулах гээд байгаа юм бол оо?
Яагаад миний зорьсон амьдралыг үгүйсгэх гээд байгаа юм бол?
Яагаад миний хүссэн шиг байж болохгүй гэж?
Хүүхнүүд ч нээрээ л төвөгтэй улс юм даа. Юу хүсээд байгаагаа мэдэхгүй, юу хүсээд байгаагаа харин ч сайн ойлгодог ч тэд ихэвчлэн тухайн нөхцөл байдалд тохируулж сонголт хийгээд байх шиг байгаан. Миний харж байхын л. 
Би тэгээд хэн нэгний нөмөр нөөлгөн дор баталгаатай амьдралыг сонгох ёстой юу?
Сэтгэлийн дуудлага гээчийг хүлээх хэрэгтэй юу?
Эсвэл зүгээр л бусдын тухтай амьдралын төлөө өөрийгөө зориулах уу?


Гэхдээ хөгшрөх болоогүй байна ш дээ
Бичсэн: Zurai | цаг: 10:32 | Би биш
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(22) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax