2011-08-08
Сайхан зүүд
Уул нь зүүдээ манаж огт чаддаггүй, нэг тийм хайнгадуухан.
Тэгсэн сүүлийн өдрүүдэд аягүү зүүдэлж нтр. Заримыг нь манаж. Гоё л юм байна лээ.
Бодоод байсан багадаа зүүдээ сайн манадаг байсан шиг. Өглөө сэрэнгүүтээ "ээж ээ, ээж" гээл зүүдээ ярьж өгдөгсөн ...
За энэ ч яахуу Оршил

Өчигдөрхөн нэг зүүдэлсэн. Богинохоон хугацааны маш урт зүүд. "Багадаа ус авдаг байсан зуслангийн булаг, модондоо ойрхон. Нэг том саглагар ногоон модны доор хэвтэж байх. Миний охины тэндээс "Ээж ээ" гэж дуудах нь тодоос тод сонсдох. Яг л тэр хэсэгхээн хугацаанд бүх амгаланг мэдрэх шиг. Чимээгүй ундрах булаг, салхинд сэржигнэх модны чимээ, шувууд жиргэлдэж, хөхөө дуугарна. Нэг тийм ойн чимээ байдаг даа, холгүйхэн охин минь туулайгаа тэврэн гүйж харагдана" .
Ахархан хугацааны ч гэлээ маш урт зүүднээсээ өглөө сэрээд хажууд хэвтэх охиноо хараад хайрлахгүй, энхрийлэхгүй байхын аргагүй тийм л нялх хүн шүү дээ гэж. Яагаад ч юм ямар том хариуцлага хүлээснээ гэнэт ойлгох ч шиг. Өдий болтол ойлгоогүй явсан гэж үү?
Юу гээч, магадгүй хэзээ ч гэр бүлийн амьдралыг хүсч байгаагүй дээ ч тэр үү, хүний өмнөөс мөн сонголтыг нь хийчихсэн болхоор илүү, бүүр илүүг хийх ёстой мэт.
Миний бас нэг мөрөөдөл байдаг. Охинтойгоо дэлгүүр хэсэх ккккк гэхээр хүмүүс шоолж магадгүй л дээ. Гэхдээ үүний цаана бас нэг философи байгаа шүү гэхгүй юу..... толгойд буусан мэдрэмж зөндөө байвч, бүгдийг нь буулгах гэвэл өөрт минь ч нуршуу санагдаж магад тул  "Бороог өнгөрөхийг хүлээлгүй тэр Бороон дунд  инээмсэглэн бүж" хэмээн мөнхүү бичлэгээ өндрөлюү. 


Бичсэн: Zurai | цаг: 16:05 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax