2011-09-05
Тэссэнгүэээээ
Хэд хоног энэ блогийг хааж, энэ хавиар шагайх ч гүй таг суулаа. Яагаад хаасан гэж бодож байна?
Зүгээр л өөртөө өөрөөсөө ичээд тэр. Нэг л их давчидсан, болсон болоогүй, шаналсан, ганцаардсан, өөрийгөө хуурах гэсэн тэнэг бичлэгүүд, өөрөө эргэж уншихад хүртэл дургүй хүрмээр. Мэдээж Зарим нэг бичлэг энд багтахгүй л д, бас намайг ойлгосон, ойлгохыг хичээсэн, өмөөрсөн, аргадсан, сэтгэлээн хуваалцсан нөхдийн маань сэтгэл энд мөн хамаарахгүй. 

Энэ зуны хэсэгхэн хугацаанд зориуд ямар ч бодлогогүй, урьд хэнэггүй байснаасаа илүү хэнэггүй байж, чөлөөтэй сайхан л байлаа. Сэтгэлд сэв суулгасан дурсамж ч мөн үлдлээ. За тэр сайн, муу дурсамж ч яахав. Нээх сүртэй юм биш. Одоо харин эргээд тайван, даруухан, нуугдмал хэвшилдээ орох талдаа. Зуны сезон дуусч байгаам байх ккккккк тээд би одоо сезонтож амьдардаг хүн болж таарч байнуу хаха, гэнэт инээд хүрчлээ. 

Маний үеийн мааннгар том зорилготой сайхан сайхан залуус байнаа байна, аан бас юугаа ч мэдэхгүй мангар бацаан шиг гүйж яваа нь ч харагдахын гээд юу хэлэх гээд байнаа гэхээр өнөө л улиг болсон асуултаа өөртөө ахиад нэг тавих санаатайдаг аа. 

Бодоол байна, бодоол байна ......

Ер нь өөрийгөө бусдад ойлгуулж сурахгүй нь бололтойдог оо. Эрд нь ч, эмд нь ч. Тэглээ гээд яахав дээ, ямар урд нь нулимсаан унагалтай биш. 
За яахуу, харж л байя. Чамайг юу хэлж, яаж хөдлөхийг чинь /жич хүнд хэлжаам/.

Гурван жил мааангар хурдан өнгөрч байнаа. Гэтэл энэ хугацаанд хүүхдээс өөр юу хийж, бүтээж гийгүүлэв ээ? гэж. 
Одоо харин хоёрхон жил үлдлээ. Энэ хугацаанд хэнийг /эсвэл өөрийгөө/, юугаар гийгүүлэх вэ? гэж.  Юу хийхээ мэдэж байгаа болохоор, одоо яаж эхлэх нь л чухал байна даа, бод бод сайн бод ..... 


Бичсэн: Zurai | цаг: 19:30 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(19) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax