2011-12-10
Хоосон өдрүүд
Бараг л амьдралдаа анх удаа гэвэл бас худлаа хэлсэн болох байх. Гэвчиг ингэж их тариагаар бөмбөгдүүлж, шүүрэн шанага шиг болж, палатандаа өөртэйгөө ярих нь холгүй, хоосон байж үзээгүйгээрээ үзлээ. Хоосон байсан гэдэг маань толгой, бие, сэтгэл, ер нь бүгд л дэмий, хоосон мэт санагдаж байсан гэсэн үг л. Хэдэн үгийг амандаа байнга үглэж байсан нь: 

Болдог юм болохоороо болоод байна уу эсвэл Болох ёсгүй зүйл тохиолдоод байна уу 
Болдог юм болохоороо болоод байна уу эсвэл Болох ёсгүй зүйл тохиолдоод байна уу 
Болдог юм болохоороо болоод байна уу эсвэл Болох ёсгүй зүйл тохиолдоод байна уу 

гэж

Хэрвээ болох юм жамаараа болж байвал би ингэж л ухаарч, ойлгох ёстойм байлгүй гэж.
Харин болох ёсгүй зүйл тохиосон бол "Түүгээр явсан гайг үүгээр дуудна" гэгчээр өөрөө буруу үйлдэж, өөртөө хайнга хандсан хэрэг байх нь. Тэхээр бас л ингэж гэмээнэ ухаарч, ойлгох ёс байсныг сая л ухах. 

Зүгээр ч нэг ханиад хүрээгүй боловч өвдсөн л бол өвчин байдаг юм байна. Санхүү болоод сэтгэл санааны хувьд нэлээн гарзтай, яддддаргаатай. Ахиж л биендээ зүү зоолгомооргүйм байна лээ.
Харин энэ хэдэн өдрүүдэд "хэрэвзээ тэдгээр найзууд минь дэргэд байгаагүй байсан бол би үнэхээр хэцүүдэх байснаа" мэдэрсэн, ойлгосон. Охиндоо хөдөө ажилаар явлаа гэж хэлээд, гэрийнхэндээ нарийн ширийнийг дуулгаагүй болохоор муу хоёр найз минь л ээж минь аятай бөмбөгнөж гүйсэн дээ. Ямар ч байсан би зөв л таньсан байна. Агтын хариу жилдээ гэж .....


Нээх сүртэй үхэж хатахаар юм болоогүй ч Хүн нэг эвгүй юм болвол хамгийн түрүүнд болохгүй бодлуудаар толгойгоо дүүргэдэг гэж үнэн юм байна лээ. 

Миний хамгийн их айсан зүйл юу байсан гээ?

"Хэрвээ ямар нэг буруу зүйл болвол Миний охин яах билээ?" гэх бодол толгойд шууд бууж байна лээ. Өөрөөсөө үлдээчих олигтой хөрөнгө мөнгө байхгүйн дээр ээж хүний хэлэхсэн,  хүн болгож төлөвшүүлэхсэн, ....... гэж сургахсан хэмээн бодож байсан зүйлсээ хэрэгжүүлж ч амжихгүй болчихвол яанаа гэж өөрийн эрхгүй бодогдсон шүү, аягүй аймаар. 

Гэвчиг одоогоор дээр бодож байсан зүйлс сарнин одож, оюунаа тэнийлгэн, арван хуруугаа сарвалзуулан суухад бүх хэцүү бэрх ард үлдсэн мэт санагдана, уужирна.   
Бичсэн: Zurai | цаг: 13:17 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax