2011-12-01
Ямраар дурсагдахыг хүснэ Яг түүн шигээ амьдар
 

 "Ямраар дурсагдахыг хүснэ яг түүн шигээ амьдар" гэж энэ үг надад маш их таалагдлаа /фэйсбүүкийн нэг найз ийн бичсэн бөлгөө/ хэн нэг суутны үг бололтой. 

Ингэхэд би хэн нэгэнд ямраар дурсагдахыг хүсдэг юм бол оо?
Ер нь бусдад дурсагдахыг хүсдэг юм болов уу?
Мэдээж хүн болгонд таалагдана гэж байхгүй учир зарим хүмүүст гунигтай эсвэл бүүр зэвүүн хүргэсэн, дурсахыг ч хүсдэггүй тийм дурсамжийг үлдээсэн л байх.  

Өчигдөрхөн найз хүүхэнтэйгээ чалчиж сууж байхад манай хүн "Найз нь ер нь бусдыг их өрөвддөг болсон байна лээ, тэнэг тэнэг аашилж байгаа хүмүүсийг харахаар уурлаж дүрэлзэх нь битий хэл, эвий минь яаж амьдарна даа, одоо яалтайв гэж өөрийн эрхгүй боддог болсон байна лээ" гэж өөрийгөө шоолонгуй ярьж байсан. Манай хүн ч угийн хэр баргийн эрээс дутахгүй сайхан гар л даа. Гэхдээ түүнд хэн хүнд байгаад байдаггүй хүн чанар байдгийг би сайн мэддэг болохоор түүний ийн ярихыг сонсоод инээж л суулаа. За тэр ч яахав

Яг үнэнийг хэлэхэд би ЭЭЖ ААВДАА ТҮШИГ БОЛЖ, ДҮҮ НАРТАА НӨМӨР БОЛЖ, ҮР ХҮҮХЭДДЭЭ САЙН ЭЭЖ БАЙЖ, НАДААС ДЭМ ЭРЖ ИРСЭН НЭГЭНД ТЭР СЭТГЭЛИЙН ДУЛААНЫГ МЭДРҮҮЛЖ, ХЭСЭГХЭН ХУГАЦААНД Ч БОЛОВ АМАР АМГАЛАН БАЙЛГАХСАН гэж хүсдэг ч тэрэн шигээ байж чадахгүй юм. Магадгүй тийм байхын тулд илүү ТЭВЧЭЭРТЭЙ, СЭТГЭЛИЙН ХАТТАЙ байх ёстой юм байна даа. 

Бусдад нарны элч, тэнгэрийн хаяа шиг тийм л нэгэн баймаар

Энэ дууны TOMORROW I WILL BE STRONGER гэдэг үг л таалагддын, сайхан аялгуутай дуу шүү, бас дуучных нь хоолой их таалагддаг 




Бичсэн: Zurai | цаг: 09:54 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax