2011-12-14
Жамаараа л
Өнөөдөр нэг онлайн танилаа осолоор орж нас барсан гэж дууллаа. Аягүй эвгүй юм аа. Ер уулзалдаж байгаагүй ч тэр нэгэн хар залуугаараа явчих гэж бодоход үнэхээр харамсалтай. Зураг нь, бичиж байсан бүгд нь санаанд бууж, дурслаа. Эвий муу ээж нь яаж шаналж байгаа бол гэж бодоход л ..................
Хүний амьдрал гэж урт удаан атлаа даанч богинохон юм даа. Төөрөг заяа нь тийм байсан юм байлгүй дээ. 

Тэгээд нэг сонин бодол гэнэт зурасхийлээ. Ахиад тэр хүнтэй мессеж бичиж харилцахгүйгээс хойш Ай Ди-г нь устгах уу яах вэ, эсвэл нь дурсгалыг нь хүндэтгэж байж байх ёстой юм болов уу? гэж 
Юун сонин юм боддог юм гэж гайхаж байна уу? Харин тийм ээ. 
Тэгээд бас юу гээч

Магадгүй 30 жилийн дараа, эсвэл бүүр 50, 60 жилийн дараа мессенжер гэж байж байх болуу? Хэрвээ байж таарвал нь листэнд байдаг таньдаг хэдэн улсууд маань нэг нэгээрээ мөнх бусыг үзэж алга болцгоонодоо, жамаараа гэж. 

Бичсэн: Zurai | цаг: 16:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax