2012-01-30
Хоосон чанар ба Хиппи амьдрал
Би сая нэг нийтлэлээс "бүх шашин хоосон чанарын тухай номолдог" гэж уншлаа. Мэдээж алива шашин бүр энэрэл, нигүүлсэл, амьдралын утга учрын талаар номлодог, гэгээрэлд хүрэх замыг хүн төрөлхтөнд тов тодорхой заасан байдаг байх.
Тэгээд хоосон чанар гэж яг юуг хэлээд байгаа юм бол гэж жаахан эргэцүүлж суунгаа бичиж байна. Эрийн цээнд хүрч, амьдралыг өөрийнхөөрөө ойлгох чадалтай болсон хэн бүхэн энэ үгийн утгыг мэдээж нь мэдэж байгаа. Зогсолтгүй хөдөлгөөн, нэг нь нөгөөгөөр солигдох амьдралын хүрч, хар цагааны дэнс нтр гээд өөрсдийнхөөрөө л энэ үгийн утгыг тайлна. ...

Тэгээд?
Тэгвэл тэд яагаад хоосон чанарын тухай мэддэг атлаа бүгд гэгээрцгээхгүй байгаа юм. Яагаад болохгүй, бүтэхгүй болгоныг хэлж, хийж, бүр уриалаад байгаа юм. Хэрүүл зодоон, атаа жөтөө, хов хутгах гэээд муу муухай болгоныг тэд үйлдэж байна шүү дээ. Болдогсон бол энэ бүгдийг үйлдээд байгаа, уриалаад байгаа муу турсагануудыг бүгдийг нь ухаарч, гэмштэл нь гав ганцаарангаар нь харанхуй нүхэнд хорих юмсан. Хүмүүний хамгийн том шийтгэл Гэмшил байдаг гэсэн үгэнд итгэдэг болохоор хүмүүсийг ингэж шийтгэвэл таарна гэж санах. Тэгвэл хэзээ ч гэмшихээргүй адгуус болсон хүнийг яах ёстой вэ? ...

Сүүлийн үед энэ "Гэгээрэл" гэдэг үгийг бусдын амнаас ч, нет, бусад мэдээллийн хэрэгслээр ч сонсож, харах боллоо. 

Тэгээд?
Бүхний учрыг ойлгож, хоосон чанарыг таньж, гэгээрэх тэмүүлэлд хөтлөгдөх атлаа  Бид яагаад урьдын адил машин байр, эд мөнгө, эр эмгүй секс мөрөөдөж суугаа юм бэ?
Нөгөө л хүний шунал. Бүх төрлийн, бүх зан суртахууны шунал. Магадгүй энэ шуналын сэдлээс салаагүй цагт 

Юун гэгээрэл
Юун амар амгалан
Юун бусдыг хайрлах, энэрэх

Тэгээд энэ шуналаас гарахын тулд яах ёстой вэ? 
Модонд амьдрах ёстой юу?
Хиппи болох ёстой юу?

хахаха заза бүүр инээд хүрээд явчлаа, болъё



Бичсэн: Zurai | цаг: 19:12 | Би биш
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax