2011-06-27
Тэвчээр хүртэл хязгаартай
байдаг шиг бүх зүйл зааг хязгаартай. Идэж уухаар хязгаарлагдана, хайрлаж дурлахаар хязгаарлагдана, хүсэл мөрөөдөл хүртэл хязгаарлагдана ......... гээл. Мэдкүээ мэдкү нэг мундаг юм бичих гэж санаад толгойд нэг бодол гэнэт орж ирсэн шигээ л гэнэт алга болчихын.

Тэгүүл саяхан мэдэрсэн бас нэг сэтгэл хөдлөлөөсөө дурддымуу гэж.
Хэдхэн хоногийн өмнө манайхан ахин нэг шинэ залууг хүлээн авлаа. Хацраараа нэг үстэй, шонтоойсон хамартай /аавыгаа дуурайсан/ жижкээн улаанка. Нэгэн айл гэрийн Хил манах ганц хүүгийн хил манах том хүү нь болон мэндлэв ээ гэж.

Хэр баргийн цэрэг эрээс ч хатуужилтай өссөн ижийн минь сэтгэл хөдлөл нүдэнд нь гэрэлтэж, утасны цаанаас хоолой зангируулан ярих аав минь яасан ч билээдээ гсн.
Ижийнхээ нүднээс  "ийм баясалтай сайхан өдөр ирэхийг чи аргагүй л мэдэж байж дээ"  хэмээн өөртэйгээ ярьж байгааг нь мэдрэх ч шиг.
Хар багаасаа эцэг эхээсээ өнчин хоцорчоод, зарим нэгэнд адлуулж, хэн нэгэнд өрөвдүүлж амьдрахдаа хэний ч өмнө бардам, сэхлүүн байж сурсан, тэр л өдрүүдэд нугарч, мохоогүй миний муу ижий.
Хүн шиг амьдрахад хүн хүнээрээ дутдаг юм байна гэж яс махандаа шингэтэл ухаарсандаа гарын таван хуруу шиг хүүхдүүдээ тэтгэн төрүүлж, тэнхлүүн өсгөхдөө " миний муу аавын буян заяа"  хэмээн хэзээд гомдож, гуньж байгаагүй тэр л тэнүүн сэтгэлээрээ биднийг хүн болгосон ижийнхээ сэмхэн уйлахыг нь хараад хайрлахгүй, өмрөхгүй байхын аргагүй.



Бичсэн: Zurai | цаг: 14:24 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax