Нэгэн мөрөөдөл

бичсэн: Zurai, 2011-05-11, 19:26


Шотланд бол миний нэгэн мөрөөдлийн орон.
Хэзээ нэгтээ энэ оронтой, энэ байгалийн сайхантай танилцах мөрөөдөл минь биелэнэ гэдэгт ч итгэлтэй байдаг.
Байгаль, Лох ломонд нуур, түүхт цамхагууд, 
фолк хөгжим гээл бүгдий нь нүдээрээ үзэж баяснаа гэж.
Аан харин энэ Жерард Батлер гэж сайхан залуу яг ч мөрөөдлийн ханхүү биш ч миний хайртай жүжигчдийн нэг.

...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бүүвэй бүүвэй

бичсэн: Zurai, 2011-04-06, 13:59
Эмэгтэй хүний, эх хүний хамгийн аз жаргалтай, сэтгэл догдлуулам, тайван байх үе бол дөнгөж мэндэлсэн үрээ цээжиндээ ээн, мишээх тэр л агшин. 
Хорвоод мэндэлсэн ээ бүгдэд мэдэгдэн час хийтэл уйлж байсан бяцхан үр нүдээ дөнгөж нээхэд бүгдийг умартан зөвхөн өөрт нь зөөлхөн харцаа илгээх, дөлгөөхөн хоолойгоор үр минь гэж дуудах нэгнийг олж харна, эргээд унтана.
Жижигхээн хошуугаа өмөлзүүлэн уйлах үрээ амалуулна, эмэгтэй хүн энэ л мөчид эхийгээ л санан өмөрнө, уярна, уйлна.
Бүүвэйн дуу аялна, хэзээ нэгэн цагт сонсож байсан тэр л аялгуу аяндаа л урсана, бяцхан үр бөхөө нойрсоно.

Бүүвэй бүүвэй  үр ми...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Just mine Memoir

бичсэн: Zurai, 2011-02-28, 13:15
Энэ блогийг нээгээд бараг жилийн ой маань болох гэж байна. Анхлан хүмүүсийн бичлэг, сэтгэгдэл, сэтгэл хөдлөл, янз бүр мэдээлэл, зарим нэг танин мэдэхүй, яруу найраг, уран зураг, фото зураг бүгд л сонирхолтой, амттай санагдаж, мэдрэгдэж билээ.  Бараг ажилаан умартах шахам блогоор тэнээд л. Мөн дээр нь блогоор дамжуулан хэдэн сайхан найзтай болсон. Харин сүүлийн нэлээн хэдэн сар өөр газраар тэнэж, бэдэрч яваад тэр сайхнуудыг мартах шахаж. Блогийн ганц хоёр найз аа ч бараг гомдоосон байх. За энэ ч яахав ярилцаад ойлголцож болох асуудал. 
Харин зарим нэг бичлэгүүдээ уншаад үнэн тэнэг санагдаж, дург...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Надтай бүжиглээч

бичсэн: Zurai, 2010-10-16, 19:13
Гэрээр ажилаан хийх нэг талын зүгээр юм аа. Нэг ТВ хараал, нэг орчуулгаа хийгээл, нэг юм идээл, нэг хэвтээл, тэгснээ ахиж жоохон орчуулгаан хийгээл ..........
Гэртээ нетгүй болхоор салхинд гарангаа нетэд жоол суулаа, чивэхчий нь зүүгээд сонсох дуртай хэдэн дуунуудаа сонслоо. Уянгын атлаа бөмбөрийн хэмнэлтэй дуунууд ямар гоё гээч. Тэр цаана сонсдох бөмбөрийн хэмнэл. Бүжиглэмээр санагдаа явчлаа шүү. Ойрд ер бүжиглээгүйм байна шүү нээрээ, бүжиглэх ч гэж дээ, толгойноос хөл хүртэл хөдөлж болох бүх л үе мөчөө хөгжмийн хэмнэлд тааруулан бүжих. Надаа африк маягийн хэмнэл дажгүй санагдах, бас бөмбөрий...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Don`t worry Be happy

бичсэн: Zurai, 2010-09-02, 10:37


Уйтгарламаар байна
Гунигламаар байна
Уйлмаар байна
Бүүр энэ уйтгараас залхатлаа
Уйтгар гунигийг үзэн ядталаа
Одоо хангалттай ахиж хэзээ ч ийм байдалаа харуулахгүй гэж
Шараа хөдөлтөл
Хорвоод надаас өөр хүн байхгүй мэт төсөөлтлөө
Хэн ч намайг анзаарахаа больтол нь
Уйтгарлаж гунимаар уйлмаар байна.
Хэсэгхээн хугацаанд л найзыгаа зөнд нь орхичих
Хүнийг хэлэлтгүй энэ уйтгараас залхаад ирэхээр нь
Харин та нар тосоод аваарай



...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүлээлт гэдэг жингүйдэл

бичсэн: Zurai, 2010-08-31, 11:27



Хүссэн ажилдаа орох гэж өдөр тоолон хүлээнэ
Үнэхээр муухай загналаа уучлаарай гээд учираа хэлж ойлголцохыг найзаасаа хүлээнэ
Намайг уучлаарай гээд эргээд ирэхийг чамаас би хүлээнэ


Хүлээх чинь их хэцүү юм байнаа
Хамгийн их шаналгаатай зовиуртай
Цаг хугацаа зогссон ч юм шиг.
Хичнээн өөрийгөө тайтгаруулж аргадлаа ч
Хэн хэнээс илүү чиний л дэргэд байхыг хүсч хүлээж байгаа болохоор.
Хүлээх гэдэг хоосон орон зайд хаа хүрхээ мэдэхгүй жингүйдэхтэй л адил юм





...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Таньдаа л үнсүүлмээр

бичсэн: Zurai, 2010-07-16, 17:58
Аав минь, өөрийгөө ч олигтой авч явж чадахгүй байгаа, арчаагүй, тэнэг охиноо уучлаарай. Яагаад ч юм бүх юм хэцүү санагдаад байна, зүгээр л эндээс яваад өгмөөр, бүүр холын хол яваад өгмөөр, зүгээр л амиа бодоод юу ч бодож санахгүй, чөлөөтэй баймаар байна.  Өнөөдөр дүү маань таны залуу насны золбоо, зорилго хайчцын бэ гэж байна. Нээрээ хайчсын бол оо. Надаа ер нь тийм юм байсын болуу?
Мэдкүмдаа .....
Ямар нэг юм буруугаар эргэх болгонд хэрвээ таныг байсан бол ....... гэж битүүхэн горьдож, шимширдэгийг та харин мэдэх үү. Охин нь зүгээр л энгэрт тань тэврүүлж, духандаа ганц удаа  ч атугай үн...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шинэ хүн Шинэ амьдрал

бичсэн: Zurai, 2010-07-06, 13:15
Өнөөдөр нээрээ ямар гоё өдөр вээ, дүү охин маань дөнгөж сая төрөөд хүүтэй боллоо, миний бүүр баярлах уйлах зэрэгцээл суужийнадаа. Хөөрхөн, сая утасаар шинэ хүний өөрийгөө энэ хорвоод ирснээ мэдэгдэх час хийсэн дууг сонсоод сэтгэл үнэхээр их хөдөлж байна шүү. "ЭНЭ АГУУ ГАЙХАЛТАЙ, САЙХАН АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛДОО БЯЦХАН ҮР МИНЬ"

төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Итгэл Хүндэтгэл Хайр

бичсэн: Zurai, 2010-06-25, 11:29
Өглөө ажил дээрээ ирээд болкон дээрээ гараад аяга өтгөн байхуу уух зуураа нэг сайхан цээж дүүрэн амьсгаа аваад урагшаа Богд Хан уулаа, хойшоо хорооллын хавийн зам, машин, ажилруугаа эсвэл аль нэг тийшээ алхах хүмүүсийг харж хэсэгхэн зогслоо. Тээр дор жинхэнэ амьдрал өрнөж байнаа.  Ажлаа хийн бужигналдах зам засварын ажилчид, нааш цаашаа холхих хүмүүсийг хараад юу гэж бодогдсон гээч: Би нээрээ ганцаараа л энэ хорвоод амьдарч, сайхныг мэдэрч, биширдэггүйгээ гэнэтхэн санасан. Урлагийн хүмүүс эсвэл хэн нэгэн мэдрэмжтэй, боловсролтой хүмүүс л сайхныг мэдэрч таашаадаг гэж нэг сонин ойлголт байнаа да...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шоколадчин

бичсэн: Zurai, 2010-04-14, 15:04
Сүүлийн бараг нэг сарын хугацаанд би хичнээн ч шоколад идсэн юм бүү мэд. Ерөөсөө л дуртай болчлоо. Өглөө ажилдаа явахдаа нэг шоколад заавал цүнхэлдэг болчиж. Өдөрт тэгээд хэдийг ч идээд байгаан. Сүүтэй, хар, самартай, үзэмтэй гээл. Багадаа сүүтэй, самартай шоколаданд дуртай байж, харин одоо бол хар шоколадыг идмээр байдаг болсон байна. Уг нь бол нээх  чихэр жимс гээд байдаггүйсэн. Яагаад ч юм бүүр идмээр санагдаад байхын. Тамхичин хүн гэдэг шиг, шоколадчин хүн болчихлоо гэж. Харин энэ шоколадыг маань таргалуулдаг, тураадаг, эсвэл бүр сэргээшийн хольцтой байдаг ч гэх шиг.  За тэгээд яадаг ч бай...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих