2013-09-16
Аав хайчсан бэ?
Энэ зуны хэдэн өдөр охин надаас "аав" нэхэв. Нэг орой
- Ээжээ намайг бүүр тэг настай байхад аав байсан юм уу? гэж байна. Санаа нь бол хүн бүр аавтай байдаг, тэгээд минийх яагаад байхгүй байна, магадгүй хэзээ нэгэн цагт аав байсан л байж таараа, магадгүй намайг ухаан суугаагүй байхад гэсэн утга. Тэрхэн зуур ямар их айж, юун их юм бодов оо. Байгаагүй ээ гээд л хэлчихлээ, охин маань ч цааш лавлаж асуусангүй, ашгүй минь гэж. Тэгээд дотроо "аав нь байсаан, одоо өөр хүний аав болсон гээд хэлчихвэл нэхээд салахгүй, эсвэл ямар амьд хүнийг тэнгэрт байгаа гэлтэй ч биш" гэж бодсоноо, өөрийн хариултыг зөвтгөсөн л дөө .  
- Аан тэгвэл би одоо аавтай болмоор байна аа, хоёулаа гоё аавтай болъё тэгэх үү гээд инээмсэглэн, хоёр хацрыг минь жижигхэн булцгар гараараа илээд, нүдрүү минь харж байгаад хэллээ.  Хэдэн өдөр аавын яриа болов доо. Одоо харин цэцэрлэгтээ яваад аавын яриаг мартсан бололтой хэсэг зуур ч.
Хожим "яагаад аавыг минь үлдээгээгүй юм бэ?" гэж хэзээ асуух бол гэж бодохгүй байх нь уул нь дээр байх.  ....
Бичсэн: Zurai | цаг: 11:37 | Мэдрэмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax