Магадгүй харамсах бололтой

бичсэн: Zurai, 2016-09-03, 23:20
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бичсээр л ....

бичсэн: Zurai, 2015-12-27, 16:37
 Анх хэн нэгэнд уруу татагдаад энэ блогт орж ирж билээ. ... Хэнд хэлээгүй, яриагүй, ярьмааргүй сэтгэлийн үгсийг эндээ бичиж болох юм гэж бодсоноос санаанд бууснаа, гэхдээ голдуу сэтгэлээ аргахын тулд ганцаардал, гунирхарал аа илүү буулгадаг байж. Одоо ч мөн адил тийм л зорилготой бичиж суух. Тэгсгээд хэдэн жил ажил, амьдрал гээд бичих сонирхол ч аяндаа багасаж, бодох санах ч өөр болж. Нэлээн хэсэг бичсэнгүй ээ, магадгүй сэтгэлээн уудалсангүй эндээ. Харин сүүлийн үед бичих сэдэл маань сэдэрсэн. Тэр дундаа өөрийн сэтгэл бодролыг бус бусдын сэтгэл хөдлөлийг бичмээр санагдах боллоо. Бичээд суух ца...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нар надад ойрхон байх шиг

бичсэн: Zurai, 2013-10-04, 14:03
гэдэг үгнүүдийг би хаа нэгтээгээс уншсан ч билүү, хэн нэг нь хэлсэн ч билүү, аль эсгүүл олон хоног дотроо шивнэсэн болоод тэр үү бичмээр санагдлаа. Ямар нэг сайхан учрал тохиох гээд байгаа ч юм шиг тийм нэг сайхан догдлол, сэтгэл хөдлөл хэхэ.

Зарим нэг зүйлийг, ер нь бүх л асуудлыг их хүндрүүлж, ухаж, өөртөө дарамт болгож, өөрөө түүний доороос өндийж чадахгүй болтлоо ухаж, төнхдөг байж гэдгээ одоо л ойлгож байгаа юм биш л дээ. Аль эрт ухаарсан ч сурсан занг сураар боодоггүйн хэлц хэрэгжээд л яваад байж. 
Хэзээ ч билээ дээ ээжид, Одоо би өөрийгөө хязгаарлаж амьдрахгүй ээ гэдгээ тунхаглачихсан бо...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Аав хайчсан бэ?

бичсэн: Zurai, 2013-09-16, 11:37
Энэ зуны хэдэн өдөр охин надаас "аав" нэхэв. Нэг орой
- Ээжээ намайг бүүр тэг настай байхад аав байсан юм уу? гэж байна. Санаа нь бол хүн бүр аавтай байдаг, тэгээд минийх яагаад байхгүй байна, магадгүй хэзээ нэгэн цагт аав байсан л байж таараа, магадгүй намайг ухаан суугаагүй байхад гэсэн утга. Тэрхэн зуур ямар их айж, юун их юм бодов оо. Байгаагүй ээ гээд л хэлчихлээ, охин маань ч цааш лавлаж асуусангүй, ашгүй минь гэж. Тэгээд дотроо "аав нь байсаан, одоо өөр хүний аав болсон гээд хэлчихвэл нэхээд салахгүй, эсвэл ямар амьд хүнийг тэнгэрт байгаа гэлтэй ч биш" гэж бодсоноо, өөрийн хариултыг зөв...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ардын дуу

бичсэн: Zurai, 2013-09-11, 12:30
Ардын дуу юу?
Сонсоод байхад гоё ш дээ. Намбалаг, бас бүрэг, сэтгэлийн учгийг илэрхийлэх аялгуу сайхан дуунууд. Аялгуу гэж чухам юу юм бэ? Сэтгэлийг амирлуулагч гэх юм уу даа. Хоолой муутай ч гэлээ сэнгэнэтэл сайхан дуулах ч бас сайхан шүү. Ялангуяа хөдөө хээр хоолойн чадлаар, сэтгэлийн дэнгээр уянгалуулах ч мөн таатай даа гэж.

Жаахан байхад Халтар ахын дуулдаг байсан нь дурсамж болон сэтгэлд хоногшиж дээ. Сайхан хоолойтой, уртын дууг уянгалуулж өгнө дөө. Одоо ч муу ахын минь тэргүүнд буурал сууж дээ. Ингээд бодсон чинь бас эгчийн дуулж байсан санаанд буух юм. Ах эгч хоёр хэзээ хойно хижээл нас...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чиний явдаг замаар

бичсэн: Zurai, 2013-08-22, 11:37
 
Нэг ийм дууг сонсоод хөнгөхөөн гуниглаад л сууж байна. Нээх дурсамж нтр сэдрээд сүйд болсон юм байхгүй ч, өөр ямар нэг орон зайд орчих шиг, гоё дуу шүү. За энэ ч яахав

Ахиад л алдчихлаа, ахиад л бодлогогүй буруу тооцоо. Өнөөдрийг хүртэл цэгцтэй алхаж алхаж ирчихээд, ил харагдах замын чулуунд бүдэрчихлээ, ёстой новш гэж хэлэхэд ч багадмаар.

Шударга хүн хойд насандаа л жаргадаг байх. 




...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Маш энгийн

бичсэн: Zurai, 2013-07-16, 17:37
Маш энгийн, бүүр мааааш энгийн.
Анх л итгэдэг байсан, биширдэг байсан, нууцлаг байсан, аугаа байсан, аймаар байсан, ариун байсан бүх зүйлс бодох бүр, бүүүүр гүн тэртээд бодох бүр энгийнээс энгийн мэт санагдах.
Магадгүй гүн бодолдоо дийлдэхдээ юмсыг энгийнээр нь хүлээж авах нь илүү  хялбар ч юм билүү.
Нэгэнт бүхнийг энгийнээр бодохуйд намайг хэн хазаарлаж, юу хязгаарлах юм бэ?

Хэн ч үгүй

...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Үзэл бодол

бичсэн: Zurai, 2013-06-14, 11:59
Ер нь л бие биенээ үгүйсгэсэн хүмүүс байх юм. Хаа сайгүй. Ажил дээр ч, найз нөхдийн дунд ч, гэр бүлд хүртэл. Ялангуяа намайг, миний бодсоныг, санасныг үгүйсгэхэд үнэндээ би их эмзэглэдэг. Хэзээ ч, хэнд ч мууг санаж, муухайг хийж яваагүй гэдэгтээ итгэдэг.  
Бусдыг аль болох, юуны учир ингэж бодох шалтгаанаас нь ойлгохыг хичээдэг. Тэр болгон хүмүүсийг ойлгоод байж чадахгүй ч хэрэндээ л ...
Харин би  хэнээс ч намайг ойлгооч ээ гэж гуйж ундууцаж байгаагүй шиг санагдах.
*******************

Алива бүхэн өөрийн тэнцвэртэй. Хэт үзэлтнүүд гэж байхад бас хэт үгүйсгэгчид ч байх.
******************

Хүмүүс ер н...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сонин учрал

бичсэн: Zurai, 2013-06-10, 17:15
 байдаг  За энэ ч яахав, сонин биш л дээ.
****************
Өнөөдөр гэнэтхэн л хүмүүний гоо сайхан гэдэг бол мэдрэмж, дотоод сэтгэл нтр гэж ярьснаа, нээх сонин сонин зураг зураал, түүн дотороо өчнөөн гоо сайхан байгааг нь харж бахдаад л, чихэнд чийртэй ч гэмээр дуу гаргаад тэрийгээ бас гоо сайхны нэг илрэл нтр /Яагаав нөгөө гадаад нэртэй урсгалууд байдаг даа/ гэж ярьдаг хүмүүсийн гоо сайхныг аль талаас нь яаж хараад байдгийг нь ойлгох шиг боллоо. Өөрөөр хэлбэл хав дөрвөлжин биетэй залуу, элсэн цаг шиг хүүхнүүд гоо сайхан харагдахаа болж л дээ маньд. 
*****************
Харц, хэзээ ч юм нэг зүүдэлсэ...
төрөл:Би биш
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

LOVE

бичсэн: Zurai, 2013-04-10, 16:14
Хайр, ухаан хоёрыг харьцуулах нь хэнд, юунд хэрэгтэй гэж?
Нэгэнт л ухаан, онол, материаллаг мэдлэгийг чиглэсэн бол тэндээ л үнэнчээр явж, эд баялагаар тансаг баян явбал хялбар юм биш үү?
Хайр гэгчийг юу гэж ойлгоод бусдаас хайр нэхээд байдаг нь төвөгтэй биш гэж үү? 
Хайрлах гэдэг чинь өөрөө л хайрламаар сайхан үг, сайхан үйлдэл биз дээ? 
Зөвхөн өөрийгөө л хайрлаж, өрөвдөж, бөөцийлөх нь өрөвдөлтэй биш гэж үү?
Өөрийгөө ганцаар хэмээн санаж, хайрлах зүйл олдохгүйдээ ингэж мунхаглах нь юуны учир вэ?
Эх нутгийн чинь элсэн ширхэгээс аваад ээж аав, энэ орчлонг хайрлах чамд тийм хэцүү байна гэж үү?
Хайрлаж ...
төрөл:Мэдрэмж
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих